Япон Монгол Спорт

Тэмдэглэлийн талаар:

юм юм



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Жайка ажилтан гүн эмгэнэл

Монголд ажиллаж байсан Жайкагийн ажилтан балмад этгээдийн гарт амь насаа алдсанаас хойш найз нөхөд болон танил олон японуудаасаа яагаад гэсэн асуулт сонслоо. Мэдээж ойр дотно харилцаагүй бол япон хүн хамаагүй тэр сэдвийг хөндөхгүй ч нилээд олон япон хүн ихэнх нь мэйлээр зарим нь тааралдахдаа асуулаа. Монголд ч бас муу хүн байдаг юм байна шүү гээд л хүрээд ирж байгаа хүн ч байв. Аль ч улс оронд сайн муу хүн байх нь мэдээж ч энэ явдал Монгол орны талаар өөдрөгөөр бодож, яавал тус болчихвий гэж бодож явсан олон хүнд цохилт болсон байх. Гэр бүлийхэн , ажлыхан, найз нөхөддөө яагаад чи цаг зав л гарвал Монгол явдаг юм бэ, зөндөө яваа биз дээ, яагаад дахиад явж байгаа юм бэ гээд л хэлүүлээд л. хариуд нь Монгол гэж сайхан орон бий. Хүн ард нь эвдэрээгүй, хүүхэд багачуудын хөгжилтэй дуу цангинасан хэд ч очсон уйдахгүй орон доо хэмээн хэлж няцааж байсан бол одоо юу гэж хэлэх вэ?

Яагаад гэж асуусан хүнд би хэрхэн хариулвал зохих вэ? Авилгал хээл хахуульд автсан эх оронд маань хүмүүс бухимдаад ядуураад тэр гэж хариулахуу? Хэт хялбарчилаад эзэнгүйтүүлэх гэж байгаа юм шиг болчих гээд байна. Ажил хийлгүй амар аргаар мөнгө олох гэсэн залуус их болжээ гэхүү? Хүний амь нас бүрэлгэх нь амар арга гэж байгаа юм шиг болчивуу даа. БАР ресторанд орж тансаглах дуртай залуус , шоудаж нийлээд л явах санаатай. тэгээд тэгэж явах бэл бэнчин байхгүй мөртлөө Охидууд хүүхнүүдтэй нийлээд наргиж цэнгээд явах санаатай. Ууж цэнгэх нь зуршил болон хувирсан. Ийм л улсууд ганц өдөр тансаглаад явахын төлөө л эрдэнэт хүний амийг хөнөөж байна шүү дээ. Энэ бол манай нийгмийн дүр зураг. Хэдэн сайд, их хурлын гишүүд нь ч , од болсон дуучид нь ч , жирийн иргэд нь ч наргиж цэнгэж байгаа нь  яг адилхан. Худалдаж авсан архиных нь үнэ л өөр болохоос ярьж байгаа юм нь яг адилхан. Хүүхэн яриад л, үнэн худал нь мэдэгдэхгүй бизнес ярьна. Жирийн иргэн Дондог хажуу байрны дулмааг санаархаж байгаагаа ярьдаг бол их хурлын гишүүн Болд мисс тэрийг заавал чадна гэж согтуурхана.

Манай гэр уг хаяг нь токио ч Токиогийн бүр зах хөдөө байдаг. Оршин суугчид нь бараг бие биенээ хараад мэддэг гэхэд болно. Цахилгаан галт тэргэнд суухад , буудлын хажуудах ганц дэлгүүртээ ороход тааралддаг бараг царай зүсээ бүгд тогтоосон улсууд. сумогийн тэмцээн эхлэхээр үсчин орсон ч, дэлгүүр явсан ч, гудамжаар алхаж явсан ч сайн танихгүй хүн ч Асашёрю хүчтэй байна шүү гээд л ярьдаг байсан улсууд маань нэг л өөр болчих шиг. Кангаэ суги ка ?

Найз японууд маань сугараа зүгээр ээ, чи битгий хүндээр хүлээж аваад бай  гэж хэлж байгаа ч нэг л юм сэтгэл хүндрүүлэх аж. мэдээж монголд сэтгэлтэй сайн японууд маань энэ явдлаас болоод Монголоос нүүр буруулна гэж байхгүй ч  Монголын эдийн засгаас эхлээд нэр хүндэд ч нилээд цохилт болов уу даа. Японы архаг жуулчид болон судлаачид группээр Монгол явдаггүй. Тэд одоо нэг л айж байгаа нь гарцаагүй. Японд байгаа бидэнд ч муу нөлөө гарж л байна.

Япон улс Монголд дэндүү сайн гэхэд болно. Телевизийн мэдээ үзэхэд л ойлгомжтой. Монголчууд Японд хийж байгаа хэрэг төвгийг ер мэдээлдэггүй.  Ёкохамагийн таксиний жолоочийн хэрэг гээд л жишээ тооцвол нилээд байна. Амиа хорлосон монгол оюутныг ч ер мэдээлээгүй гэдэг.

Нисдэг тэрэгний ослоор өнгөрсөн Японы иргэний асуудлыг хэвлэл мэдээллээр дэлгэж тавиагүй. Энэ явдал зурагт сонингоор гарна гэдэг нь удахгүй  монголчуудын Японд хийж байгаа хэрэг  хэвлэл мэдээллээр гарж эхлэж магадгүй гэсэн үг .


Бичсэн: 19:53, 2006-11-07
Сэтгэгдэл бичихt

яагаад ийм сайн байдаг нь тодорхой ш тээ.Удахгүй арал нь живхээрээ манайд ирэх нь тодорхой. миа

Бичсэн: Зочин 17:29, 2011-02-10

Холбоос

жаикагиин залуу

тиимээ нэг үхэриин эвэр доргихоор мянган үхриин эвэр доргидог шүү дээ. японд баигаа монголчууд бид гэм хиисэн юм шиг явах болсоон. нуугаад яахав дээ ,үнэн л энэ баина.

Бичсэн: tenger (зочин) 20:36, 2007-09-03

Холбоос

Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Энэ хэрэг Монголыг дэмжидэг сонирхдог  олон япон  хүмүүсийн сэтгэлийг сэртхийлгэсэн хар толбо болж буусан нь гарцаагүй.Үнэхээр харамсаж эмгэнэж байна.Миний хувьд  япон хүн гэхээс илүүгээр  жайка гэдэг нэрийн дор ажилж байсан хүн гэсэн утгаар нь маш хүнд хүлээж авсан л даа.Аль ч утгаараа хүний амь бүрэлгэсэн хэрэг хөнгөн тусна гэж ч юу байхав.

Өчигдөр нэгэн Морин хуурын үдэшлэгт оролцож  Монголд элэгтэй япон хүмүүсийн дунд нэгэн үдшийг хамт үдэлцэж яваад ирлээ.Гэмт хэрэг хийчихсэн хүн шиг бусдын өмнө би буруутай гэсэн мэдрэмж төрөөд хэцүү л  байсан.Сугарааг маш сайн ойлгож байна.Гэхдээ япончууд морин хуураа сонсоод,Монголын тухай  яриагаа халуун дотноор өрнүүлж хөгжицгөөж байсныг дуулгахад таатай байна.

Энд Монгол л бол Монгол.Нэг үхрийн эвэр хугарвал мянган үхрийн эвэр доргино гэж.Нэг монголын мандуулсан гавяагаар бид мандаж, нөгөө монголын  хийсэн балагаар  бид гутаж явах  нь аргагүй ч юм даа.

Цахирмаа


Бичсэн: Зочин 19:49, 2006-11-15

Холбоос

Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Iim yavdal garsan ni haramsaltai hereg. Gehdee bid hiigeegui zuiliinhee talaar tailbar ogoh shaardlagagui. Hiigeegui zuildee gelbelzeh hereggui. Ochuuhen hergees uuden eh ornoo dald ortol muulah bur ch hereggui. Yapond baigaa nutag negtnuud maani "Yapon hamgaas saihan, Mongol hamgaas muuhai" gesen utgatai zuil ih bichitsgeeh yum. Bur tiim yadgaa aldchihsan baisan ch tegj bichih asar hortoi ...
za ter ch yahav. yu bichih ni hunii dur hoino.
--------------
Ene hergees uuden Mongold ochih juulchdyin too tsooron, Yaponchuud  ch tuslamjaa bagasgaj manai tuildsan ediin zasgyig so'hruulne gedeg yu l bol.
どこにでもいそうなワルヤツによる犯行やないか...日本であれ、モンゴルであれ悪いヤツいっぱいおる。用心せんと誰しもがそんな目に遭うで。
しかし、あんなめちゃくちゃな国にして、モンゴルは 案外治安がいいのではないかと思うねんけど。

Бичсэн: cigan 13:28, 2006-11-09

Холбоос

Sanal neg baina

Tiim shuu. Hun neree, togos uduu gedeg dee. Yopon dahi Mongoliin jileer iim yavdal garsand haramsaj baina. Bidniig yamar ih demjdeg bilee. Mongoliin tuhai sain medehgui olon myangan yoponchuud ter medeeg uzeed l Mongoliin tuhai neg tiimerhuu l bodoltoi hotsrono shuu dee.

Бичсэн: Khuder 08:32, 2006-11-08

Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free real music ringtonesblackberry-ringtoneairwaves angel ringtonefaringtons musicmotorola ringtones v220free real music ringtoneshigh school musical ringtones2003 aol harrington hotmail yahoocarrington jr linkskarrington



:-)
 
xaax