Япон Монгол Спорт

Тэмдэглэлийн талаар:

юм юм



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Судалгаанаас харсан Япон орон

Судалгаанаас харсан Япон орон

Даяарчлал хөгжсөн өнөө үед дэлхий дахинд Японыг хэр зэрэг сайн мэдэх билээ? Аль эртний самурай, сакура ,сакэ, гэйша хэвээр үү? Эсвэл Сони, Хитачи, Тоёота юу? Ингэж төсөөлөхөд буруу юм байхгүй ч эцсийн эцэст цэрэг зэвсгийн хүч чадал, эдийн засаг болон сонин хэвлэлд гардаг зүйлээр нэгэн орныг бодож ойлгох нь юу л бол гэж боддог юм. Мэдээж хэрэг амьдарж үзээгүй орны ард түмнийг ойлгож танихын тулд их мэдээлэл хэрэгтэй болно. Тэр тусмаа тухайн орны жирийн ард түмний аж амьдрал ,бодол санаа гээд л. Харь гаригаас ирээгүй л хойно монголчууд бидэнтэй адилхан ууж идэж, инээж баярлан, салж сарниж, зовж зүдэрдэг нь ойлгомжтой. Монголчууд бид ойрын хөрш Япон орноо хэт сайн мэддэг мөртлөө нөгөө талаас юу ч мэддэггүй гэхэд болно. Япон хүн гэхээр л баян цатгалан, эс бөгөөс компьютор техникт гаргуу мэдлэгтэй улсууд гэж бодож байвал том эндүүрэл. Жирийн япон улсууд юу бодож, юу мөрөөддөг юм бэ? Энэ талаар Японы судалгааны хүрээлэнгүүдийн санал асуулгийн дүнг харан хамтдаа сонирхоцгооё. Санал асуулга явуулсан хугацаа хуучирсан байж болох тул та бүхнээс уучлал хүсье.

Япон хүний цаг хугацааны ойлголт

Японд цаг хугацааны өдөр гэсэн тэмдэглэлт өдөр бий. 1920 онд тэр үеийн япончуудыг цаг барьж сургах зорилгоор энэ өдөр үүссэн гэх бөгөөд тэр үед манайх шиг л бараг нар унинд ирэхээр гэдэг байсан гэлцэнэ. Одоо бол японууд цаг барих талаараа дэлхийд нилээд дээгүүр орох юмдаг. Тэгэхээр ингэж тэмдэглэлт өдөр гаргахын ач тус гэж байх бөгөөд манайд ч хэрэгжүүлж болохоор эд. Энэ удаагийн судалгаа цаг барих биш япон хүн хэдэн минут хүлээхээрээ бухимдаж эхэлдэг вэ гэсэн судалгаа ба 2000 онд хийжээ. Хамгийн түрүүнд бухимдаж эхлэх нь нийтийн утас хүлээх гэнэ. Нийтийн утас 6 минут хүлээхэд л япончууд уурлаж эхэлдэг байна. 2000 оноос хойш бараг хүн болгон гар утастай болсон болохоор одоо энэ асуудал бараг шийдэгдсэн байх. Удаа нь дэлгүүрийн кассанд дугаарлан зогсох болон галт тэрэг хүлээх хугацаа, болзсон цагтаа ирээгүй найзаа хүлээх оржээ. Кассанд 7 минут, галт тэрэг 11 минут хүлээхэд, болзоонд 20 минут хоцроход япон хүн бухимдаж эхэлдэг байна. Хориод насны залуусын бухимдаж эхлэх хугацаа нийт санал асуулгад оролцогчдын дундажаас урт байгаа нь тэд бүгд гар утастай тул хоцролоо гэдгээ нэгэндээ мэдэгдэх боломжтой болон гар утсаныхаа элдэв тоглоом, дуу хөгжмөөр цаг өнгөрөөж чаддагаас болов уу гэсэн дүгнэлт гарж байна. 2001 онд CITIZEN- гээс дунд сургуулийн 300 хүүхдийн дунд найзтайгаа уулзахаар болзсон цагаа барьдаг уу гэсэн асуулт тавьжээ. Үүнд цагаасаа 5 минутын өмнө очихыг хичээдэг гэж хариулсан хүүхэд 26%, 2-3 минутын өмнө очдог гэсэн хүүхэд 43%, яг цагтаа очихыг боддог 20% байсан бол ихэнхдээ хоцордог гэж хариулсан хүүхэд 11% байв. Аргагүй Японы хүүхэд өөр аж. Энэ судалгааг 20 жилийн өмнө бас явуулж байсан бөгөөд тэр үед 44% нь 5 минутын өмнө очдог гэж хариулж байсан бол одоо багасж, харин яг цагтаа очихыг хичээдэг гэсэн хүүхэд 4 дахин нэмэгдсэн байна. 5 жилийн өмнө CITIZEN- гээс Япон ,Хонкон, Америк, Герман, Австралийн бизнесмэн 500 хүний дунд – Жоохон уух уу гэж хэлэхийн тэр жоохон гэдэг нь хэдий хэрийн хугацаа вэ гэсэн асуулт тавьжээ. Хонкончууд 35 минут гэж хариулсан бол япончууд 1 цаг 24 минут гэсэн хариулт өгжээ. Америк, Герман, Австрали хүмүүс дунджаар 1 цаг 9 минут байсан байна. Тэгэхээр япон хүнд жоохон уух уу гэж уригдвал цаг хагас болох нь гэж бодоод очиход алдаа гарахгүй гэсэн үг. Мөн утсаар ярьж байх үеийн жоохон хүлээж байгаарай гэдгийн тэр жоохон хэр зэрэг хугацаа вэ гэсэн асуултад япончууд хамгийн богино буюу 32 секүнд гэж хариулсан бол Хонконы хүмүүс 51 секүнд, америкчүүд 38 секүнд гэжээ. Цаг зав бага япон хүнийг утсаар 31 секүндээс илүү хүлээлгэвэл бухимдаж эхлэх нь байна.

ДОХ- оос айдаг уу?

2006 оны байдлаар Японы ДОХ өвчтөн болон вирус тээгчийн тоо анх удаагаа 10000 хүнээс давсан билээ. Өндөр хөгжилтэй орнуудын дотор ДОХ өвчтөний тоо өссөөр байгаа цорын ганц орон болох Японы ард түмэн энэ өвчний талаар ямар ойлголттой явдаг юм бол. 2000 онд засгийн газраас 15- аас дээш насны 5000 хүний дунд явуулсан санал асуулгаар 80% нь цаашдаа ч өвчтөний тоо өснө хэмээн үзсэн байна. Өснө гэж үзэгчдийн 65% нь – япон хүний бэлгийн амьдрал замбараагүй болж байгаа болохоор гэж хариулжээ. Дараа нь гадаад оронтой харилцах нь ихэссэн тул 42%, эмчлэх вакцин, эм байхгүй тул 38% гэсэн хариултууд оржээ. Өвчтөний тоо өснө гэж ихэнх хүн хариулсан нь өөрсдөө ч бас халдвар авж болох юм хэмээн сэргийлж байгаагийн шинж гэж бодохоор бас үгүй юм. Та халдвар авж болох уу гэсэн асуултад магадгүй юм гэсэн хариулт 21% байгаа бол 75% нь тийм аюул байхгүй гэж хариулсан байна. Тэгвэл яагаад аюул байхгүй гэж хэмээн лавлахад эргэн тойронд маань халдвар авсан хүн байхгүй гэж 60%, ДОХ бол онцгой, тусгай хүмүүсийн өвчин гэж боддог гэж 30% нь хариулжээ. Энэ судалгаанд оролцсон 15-19 насныхны тал хувь нь ДОХ –ын талаар юу ч боддоггүй гэж хариулсан байна. Үнэн хэрэгтээ бол Японы ДОХ өвчтөнүүдийн ихэнх хувийг 15-25 насны эмэгтэйчүүд эзэлдэг гэнэ. Токио хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд залуусын ДОХ-ын талаарх ойлголт бага, сонирхдоггүйгээс болж энэ өвчтөний тоо нэмэгдэж байна хэмээн бичсэн байдаг. ДОХ-ын эсрэг засгийн газраас юу хийвэл зохих вэ гэсэн асуултад – хамгаалах вакцин болон эм бүтээх талаар ажиллах 58%, ДОХ-оос хэрхэн сэргийлэх талаар хичээл хийх 46%, эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах 45% гэж хариулсан байна.

Хэрэв танай хөрш гадаад хүн бол

Японы Зам тээврийн яам, Аялал жуулчлалын холбооноос хийсэн судалгаагаар 2000 онд Японд ирсэн гадаад хүний тоо 4 сая 700 мянгад хүрсэн нь 10 жилийн өмнөхөөс даруй 1,5 дахин нэмэгдсэн хэрэг юм. Гадаад орон явах япончуудын тоо ч эрс өсөж 17 сая болжээ. Үүнээс Японд удаан хугацаагаар оршин суух гадаад хүний тоо ч нэмэгдэн 2000 оны байдлаар албан ёсны бүртгэл хийлгэсэн хүн 1 сая 700 мянга бөгөөд Японы нийт хүн амын 1,3% болж байна. Гадаад хүний тоо нэмэгдсэнээр япончуудын гадаад хүнд хандах хандлага хэр зэрэг өөрчлөгдсөн болоо гэдэг талаар засгийн газраас судалгаа явуулжээ. Гадаад хүнтэй найз болохыг хүсэж байна уу гэсэн асуултад хүсэж байна гэсэн хариулт жил бүр нэмэгдэн 2000 онд 46% болсон байна. Ялангуяа 20-49 насныхны 60% нь ингэж хариулсан байна. Мөн одоо гадаад найз бий гэж хариулсан хүн 8,5% болж, 15 жилийн өмнөөс 3 дахин нэмэгджээ. Гадаад найзтай болох хүсэлтэй хүн олон ч жинхэнээсээ гадаад найзтай хүн гайхалтай нь тун цөөхөн байна. Даяарчлал хөгжиж байгаа өнөө үед хувь хүн юу хийвэл зохих вэ гэсэн асуултад гадаад хэл сурах гэсэн хариулт хамгийн олон болсон байна. Дараа нь алаг үзэлгүй харилцах чадвартай болох оржээ. 1 сая 860 мянган хүнтэй Миэ мужид 32000 гадаад иргэн амьдардаг. Гадаад хүний тоо нэмэгдэж байгаа талаар юу бодож байна вэ гэсэн судалгаа тус мужид явуулахад япон нийгэм интернационал болох тул сайн хэрэг гэж15%, гадаад хүнтэй харилцах боломж нэмэгдэж байгаа нь баярлууштай гэж 14% хариулсан бол 19% нь хэрэг төвөг нэмэгдэх тул муу явдал гэж хариулсан байна. Нутагтаа амьдарж байгаа гадаадын иргэнтэй муудалцах явдал гарж байсан уу гэсэн асуултад 7% нь байсан хэмээн хариулсан байна. Чухам ямар шалтгаанаар хэмээн тодруулахад хог хаях дүрэмийн дагуу хаядаггүй, хулгай хийдэг, шөнө орой болтол шуугидаг гэж хариулсан байна. Гадаад хүнтэй зэрэгцэн амьдрахад хэрэгтэй зүйл юу вэ гэсэн асуултад мэндчилгээнээс харилцаа эхэлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн хариулт 51% хамгийн олон, дараалаад харилцан соёл заншилаа ойлголцох, орон нутгийн хууль дүрмийг гадаад хэлээр хэвлэн тараах гэсэн хариултууд оржээ. Удаан хугацаагаар амьдарж байгаа гадаад хүнд хүсэх зүйл юу вэ гэж асуухад хууль дүрэм сахих 56%, Японы зан заншил, соёлыг ойлгох 50%, япон хэл сурах гэсэн хариулт иржээ. Ёмиүри сонины газраас 2001 онд хэрэв таны хүүхэд болон ах дүү гадаад хүнтэй гэр бүл болно гэвэл та яах вэ гэсэн судалгаа явуулахад 62% эсэргүүцнэ гэж хариулсан байна.

         

 


Бичсэн: 19:59, 2007-01-22
Сэтгэгдэл бичихt

devil

Бичсэн: Зочин 14:05, 2009-01-12

Холбоос

hi

хэлээ сайн болгох хэрэгтэй байна

Бичсэн: Зочин 14:52, 2008-08-26

Холбоос

Сэтгэгдэл

Unshuurtai yum bichdegt bayarladag shuu.Zavaaraa  bichij baigaarai.


Бичсэн: Цахирмаа 22:04, 2007-01-25

Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free real music ringtonesblackberry-ringtoneairwaves angel ringtonefaringtons musicmotorola ringtones v220free real music ringtoneshigh school musical ringtones2003 aol harrington hotmail yahoocarrington jr linkskarrington



:-)
 
xaax