Зарим хvн “цаг сайхан байхад…” гэж ярих дуртай. Гэмт хэрэг өнөөгийнхөөс хавьгvй бага, vнэ ханш одоогийнх шиг унтаад босоход өсчихгvй, арав хорин жил хэв хэвээр (ямар сайндаа төгрөг хорийн талх, хорин дөрвийн чихэр гэж нэрлэх вэ дээ), улс төрийн толгой эргvvлсэн элдэв хэрvvл маргаан байхгvй байсан зэргийг санагалзан тэгдэг бололтой. Гэтэл зарим нь “цаг хэцvv байхад...” хэмээнэ. Танхайн хэрэг бага ч, элдэв юм яривал дээлээ нөмөрчих гээд байдаг, vнэ ханш нь өсөхгvй ч бараа нь олдож өгөхгvй (ээждээ сvv авч өгөх гэж vvрийн 5 цагаас босоод гарахад бараг км урт дарааллын хамгийн ард зогсдог сон), улс төрийн элдэв хэрvvл байхгvй ч дан худал мэдээллээр тархиа угаалгадаг байсан зэргээ ийн тодорхойлдог аж. Ингэхэд цаг ер нь сайхан байсан юм уу, хэцvv байсан юм уу? Бага насаа эргэн нэг дурсъя..
Тэнэг бага нас минь Хvvхдэд зориулсан танин мэдэхvйн ном ховор байсан юм уу, эсвэл бид өөрсдөө уншдаггvй байсан уу, нэг нэгэндээ л элдэв сонин мэдээлэл дуулгадаг байлаа. Ихэнх нь оргvй худал. Саяхан багадаа сонсч итгэж явсан нэгэн тvvхээ дурсан юу гээчийн тэнэг байсныгаа шоолон бодов. Тэр тvvх нь болбоос: “Хөлбөмбөгийн хаан алдарт Пелегийн нэг хөл хориотой юм гэнэ. Хэт чанга өшиглөдөг болохоор хорьчихсон юм байх. Тухайн vед нь асууж байсангvй, хориглосон гэхээр FIFA-гийн л шийдвэр байсан юм байлгvй. Нэг өдөр Бразил, Аргентинтай тогложээ. Аргентинийхан тэгсэн, сармагчингаар “батаарлуулж” гэнэ (орос хэлний “вратарь” гэдэг vгийг бид “батаар”, vйл vгийг нь “батаарлах” гэж хэрэглэдэг байсан юм.). Сармагчин нэг ч гоол алддаггvй гэнэ шvv. Штангныхаа (хөндлөвч мод) дэргэд самар цөмөөд л суугаад байх. Тэгээд бөмбөг ирэхээр ганцхан vсэрч барьчхаад л буцаад суучихна. Гэнэт Пелегийн уур хvрч, хориотой хөлөндөө байсан улаан уяаг тайлж нөгөө хөлөндөө уяж байгаад өшиглөөдөх сөн, бөмбөг нь өнөө муу сармагчны гэдсийг цөмлөөд орчихсон дотор нь эргэлдэж байсан юм гэдэг” Одоо бодоход энэ яриаг сонсч итгэж байсан хvvхдvvд хоёроос долдугаар ангийнхан байв. Жаахан хvvхдvvд гэнэн байж болох, гэтэл бидэнд vvнийг ярьж өгсөн, өөрөө vнэн голоосоо итгэж байсан хvн бол 3 жил цэргийн алба хаагаад ирсэн Эрдэнэ-Очир гэж залуу байсан юм даа.
Энэ тухайгаа бодож байгаад нэгэн туршилт хийхээр шийдлээ. Хоёр хvvгээ дуудаад өнөөх тvvхээ яг vнэн хэмээн ярьж өгөөд юу гэхийг нь харахаар шийдэв. Том хvv 12, бага маань 9 настай, яг л бидний анх энэ яриаг сонсч итгэж явсан vе дээр. Нvvрээ хувиргалгvйгээр хөмсөг зангидан ярьж өгөөд, ”vгvй мөн айхтар хvчтэй хөл шvv” хэмээн дуусгалаа. Овоо тэвчээртэй сонсч суусан хоёр маань дуусангуут л хөхрөөд унав. Том нь “хориотой хөл байхдаа яах вэ дээ” гээд л инээгээд байна. Бага нь янз бvрийн сармагчингуудыг хаалгач болгон Аргентиний хувцастай төсөөлөөд байгаа бололтой, “Бабvvн (baboon) юм уу горилла ч гоё хаалгач харагдана, шимпанзе бол ёстой инээдтэй” гээд л хөхрөөд байх юм. Хvvхэд нохойн доог гээч нь болох нь ээ. Гэнэт би ер нь ганцаараа ийм юманд итгэж явсан тэнэг толгой юу гэж бодов. Тэгээд Монголчуудтайгаа таарахаараа өнөөх домгийг асуудаг боллоо. Азаар, азаар ч гэж дээ, уг нь эмгэнэлтэй л юм, уулзсан болгон энэ тvvхийг сонссон, бас итгэж явсан байх аж. Дээр нь нэмээд нэр бvхий алдарт эмэгтэй дуучныг “vvргэвч vvрсэн” Японы тагнуул гэж, Оросын хаалгач Лев Яшиныг босоод гараа унжуулаад зогсохоор гар нь өвдгөө өнгөрдөг гэж, шөнө босч ирээд эзнээ алдаг улаан цув байдаг гэж, Брюс Лиг бартай зодолдож байгаад vхсэн гэж, Туул голд таван матар ирж хvvхэд барьж идсэн гэж, угаагаад пааран дээр хатаасан дотоожинд нь жоомны авгалдай орсноос болж жирэмсэн эмэгтэйгээс жоомон биетэй хvvхэд төрсөн гэж итгэдэг байсан тухайгаа ярьцгааж байлаа. Уг нь манай боловсролын систем туйлын академик, дөнгөж дөрөвдvгээр ангиасаа авиазvйн нарийн ойлголтууд, зургадугаар ангиасаа бvх ертөнцийн таталцлын хууль vздэг байсан гэхэд жоом, хvн хоёрын хромосом нь нийлээд дундаас нь нэг амьтан гарна гэдэгт итгэж л байдаг. Эцэг эхчvvд хvртэл vнэмшээд угаасан дотуур хувцсаа пааран дээр хатааж болохгvй гэж охиддоо хичээнгvйлэн захиж байсан гэнэ. Манай vеийнхэн нэг талаас ийм тэнэг атлаа нөгөө талаас “хэтэрхий ухаантай” байсан санагдах. Пелегийн хориотой хөлөнд итгэж байсан “тэнэг” бага насандаа Александр Дюмагийн зузаан зузаан романууд, тэр ч байтугай Достоевскийн тун нарийн, сентиметаль туужуудыг амтархан уншдаг байснаа бодохоор хачин шvv. Өнгөрсөн жилийг хvртэл Санта Клаус байдагт итгэж явсан гэнэн, романтик бага хvv маань хөл бөмбөгийн тэмцээн дээр сармагчингаар хаалгач хийлгэнэ гэдэгт хуурагдахааргvй логик сэтгэлгээтэй байгаагийн яг эсрэгээр бид хар багаасаа Өвлийн өвгөн гэх мэт ид шидийн юмсыг төөрөгдөл гэж мэддэг, “егзөр”, “шинжлэх ухаанч” байтлаа яг хажуудаа амьдарч яваа дуучин бvсгvйг тагнуул гээд баригдчихлаа гэж итгэж явдаг!!!
Ер нь л мэдээлэл хомс, хөгшин залуугvй бид vнэхээр гэнэн, тэнэг байж шvv. Бидний тэнэг байх нь дээдчvvлд хэрэгтэй байсан юм байлгvй дээ.
Зэрлэг бага нас минь Төсөрхөн Блvvмингтон хотын Монголчуудын дунд нэг “аймшгийн” яриа өрнөснөөс vvдэн бага насаа бас нэгэн дурсав. Золоо гэж Америкт өссөн хvv байх. Тvvнээс арай ах Билгээ, мань эрд багадаа Монголд хэрхэн тоглодог байсан тухайгаа ярьж, айлгаж байх юм. “Бид нар мэлхий барьж аваад бөгс рvv нь дэрс чихэж vлээж тvмбийлгэсээр байгаад хага авдаг байлаа ш дээ”. Золоо бvр айчихсан “Пээ” хэмээн дуу алдана. Vvнийг сонсч суусан Баяраа ярианд оролцов. Билгээ бол 90-өөд оны эхээр тоглож өссөн хорь гарч яваа залуу. Харин тvvний дэргэд Баяраа 80-аад онд тоглож өссөн, гуч гарсан ах л даа. “Сvрэг тагтааг хооллож байхад нь гэнэт гагнуурын төмөр шидэхээр дэрх гээ л ниснэ. Гагнуурын төмөрт найдвартай хоёр нь сvлбvvлээд л цустайгаа унаад ирдэг юм”. Эхний хоёр хоёулаа зэрэг дуу алдав. “Энэ юу ч биш” гэсээр ярианд оролцож эхэлсэн хvн бол 70-аад оны хvмvvжигч, 40 гарч яваа Ганбаа байв. “Дарханд бид нар муурыг барьж аваад шалба норгоод байрны гал хамгаалагч руу шидчихдэг байсан юм. Тогтой шитэнд муур наалдчихаад, гал авалцаад л, муухай орилоод байна. Тэгсээр байгаад хав хар юм унадаг юм”. Ганбаагийн vе тэнгийн Тулгаа дэргэдээс нь ярьсан нь: ”Улаанбаатарынхан ч бас зvгээргvй ээ. Муур их зэвvvн, яаж ч шидсэн хөлөөрөө л унаад байна. Тэгэхээр нь бид нар 9 давхар дээр гарч байгаад, хөлийг нь биетэй нь даруулж сониноор ороогоод “Одоо хөлөөрөө буухыг чинь харъя” гээд шидчихдэг байлаа. Унангуутаа босч хэд алхаад л буцаад уначихдаг юм. Дотуураа цус алдаад vхэж байгаа нь тэр”. Ганбаа бас доор нь орсонгvй, vргэлжлvvлэв. “Дархан анх босч байхад барилгын шавар цемент их байлаа. Муурыг зуурмаг цементэнд биеэр нь хийгээд толгойгий нь гаргаад амьдаар нь хатаачихдаг юм. Тэгж байтал золбин, өлөн нохойнууд тал талаас нь ирээд арр, хурр гээд л толгойгий нь тал тал тийш нь тасар татаад явчихна даа”. Энэ удаад хөөрхий нөгөө Америкт өсдөг Золоо царай нь цайчихсан “Одоо больё оо” гэж хашгирч билээ.
Дээрх залуусын яриа бvгд vнэн. Бид нэг иймэрхvv л тоглож өссөн vеийнхэн дээ. Социализмын vед эх орны бvтээн босголтыг харуулсан том том альбом, зурагт хуудас их гардаг байсан даа. Бяцхан хөөрхөн пионерvvд жагсаж зогсоо, эсвэл хичээл дээрээ можийсон гараа өргөн суугаа зураг та лав харсан байх. Тэд чинь гэртээ харихаараа “төрөл арилжаад” амьтан тамлагч садистууд болчихдог байсан юм. Хамгийн гэмгvй нэг нь л гэхэд чавхаар тагтаа намнасан л байгаа.
Vvнийг бичигчийн өссөн байр, цирк, Далай ээж захын хоорондох цэнхэр цагаан 13 – р байр. Хаа очиж манай байрныхан хөлбөмбөг хөөсөн, томоотой талдаа хvvхдvvд байсан юм. Манай байрны зэргэлдээ байрлах 14А, 2А зэрэг байрны хvvхдvvд гөлөг дvvжилж, арьсыг нь өвчиж тоглодог байсныг сайн санаж байна.
Саяхан Америкийн ТВ-ийн MSNBC сувгаар 5 жилийн дотор арваад бvсгvйг хороосон рэцэдив нөхрийн тухай баримтат кино гарч байна. Шоронгийн өрөөнд тvvнтэй ярилцаж буй сэтгэл судлаач бага насных нь тухай, хэнтэй хэрхэн тоглодог байсан тухай нь ихэд нарийвчлан асуух юм. Тvvний өмнө History сувгаар тvvхэн дэх харгис хэрцгий хvмvvсийн бага насны тухай кино бас гарч байсныг харсан. Барууны сэтгэл судлаач нарынхаар бол хvvхдийн тоглож өссөн орчин, тоглоом зэрэг нь ямар хvн болж төлөвшихөд нь хамгийн чухал нөлөө vзvvлдэг юм байна. Ардчилал гарснаас хойш, харгис хэрцгий нь дэндсэн гэмт хэрэг их гарах болсон. Хvмvvс ихэнх нь vvнийг нийгэмтэй холбон тайлбарладаг, мэдээж тогтворгvй нийгэм гэмт хэрэг гарахад нөлөөлж л байгаа, гэвч тэр хэрэгтнvvдийн олонх нь нөгөө л дал наяад оны амьтан тамлаж өссөн хvvхдvvд байгааг бодохоор тохироо нь бvрдвэл ямар ч хэрэг хийхээс буцахгvй иргэд бvр өмнөх нийгэмд маань сэтгэлзvйн хувьд төлөвшиж байсан хэрэг биш vv.
Олон хvнтэй энэ сэдвээр ярилцаж байгаад хоёр зvйлийг ажиглалаа. Нэгд, хөдөөний хvvхдvvд ийм гаж тоглоом тоглодоггvй байж. Аймгийн төв ч гайгvй. Улаанбаатар, Дархан хоёрт л. Хоёрт, ерөөд оноос эхлэн vе урагшлах тусам тоглоомны хэрцгий чанар нэмэгдсээр, далаад оны vед туйлдаа хvрээд дуусах юм. Жараад оны эх, тавиад оны хvvхдvvд лав тэгж тоглодоггvй байжээ. Сонирхолтой нь нэгэн ахмад офицерийн ярьснаар бол “цэргийн дэг” гээч бас нэгэн гаж vзэгдэл манай армид огт байгаагvй агаад мөн л жараад оны сvvлээс эхэлсэн гэнэ. Хамба лам Чойжамц гуай Вашингтон хотын Монголчуудтай уулзаж байхдаа “Монголчуудын тамын тогооны vлгэр гэдэг худал юм шvv, хvvхдvvд ээ. Монгол хvний уг чанар бол огт тэр биш. Нэгнийхээ алдсан малыг олоод өгдөг, тэрний мал байна, хөөрхий гээд услаад явуулчихдаг байсан юм. Монгол хvний чанар далаад оны vед л их муудсан гэдэг. Тэр vеэс хойш л тамын тогооны vлгэр эхэлсэн юм…” гэж билээ. Тус тусдаа хvмvvсийн яриа гэхэд он цагийн хувьд таараад байгаа нь нэг юм хэлээд байх шиг.
Хоёр хvv дээрээ дахин нэг туршилт хийв. • Аав нь багадаа “чулуугаар байлдаж” тоглодог байлаа. • Яадаг тоглоом юм бэ? • Байр байраараа хоёр талд зогсож байгаад гартаа тааралдсан чулуу, тоосго, газарт юу байна хамаагvй аваад нэгэн лvvгээ нvvлгэдэг юм. Эцэстээ аль зугтаасан нь ялагдана. • Чулуу нь тархи хагалчихвал яана? • Юу яана гэж, харин тархи л хагалах гэж тоглож байгаа юм шvv дээ. • Юуууу?????? • Бас хагархай бөмбөг дотор дvрэн чулуу чихэж тавьчихаад зөрж өнгөрөх хvмvvсээс “Наад бөмбөгөө өшиглөөд өгөөч” гээд гуйна. • Өшиглөвөл хөл нь өвдөнө ш дээ. • Харин тэр тусмаа хөгжилтэй. Зарим нь бvр хамаг чангаараа өшиглөөд таварцаглаад унадаг юм. • ААВ АА!!!!! • За, за тоглосон юм. Юу гэж аав нь тэгж тоглодог байв гэж!!!
Тvгшvvртэй бага нас Өнөөгийн нийгэмд траншейний хvvхэд гэж эрлэг бий болжээ. Бидний багад тvvнээс ч дутахгvй эрлэг байсан нь “атаман” билээ. Цэцэрлэг, бага ангийн атаманууд их хөөрхөн, онгироо тал руугаа байдаг бол хөгшрөх тусам атаманууд аюултай, муу санаатай болно. Бага ангийнхан атаманаа хэн сайн зодолддогоор нь шалгаруулдаг байхад дунд ангийнхнаас санаа муутай нь атаман “ор сууна”. Ахлах ангид бол ердөө хутгалчихдаг хvн атаман болдог дvрэмтэй. Том биетэй, зодоон сайн хийдэг байгаад нэмэргvй, араас нь хутга зоочихвол яах сан билээ? Өөрийг нь хутгалчихгvй юу гэж vv? Гол асуудал энд л байгаа юм. Шорон, колонид явж чадах хэмжээний эрсдэлтэй, өөрөөр хэлбэл ирээдvйд сургууль соёл, мэргэжил гэхчлэн төлөвлөөгvй нөхдvvд л хvн хутгалж чадна. Хутгалж чадсанаар атаман болно. Нөгөө нэг хэсэг нь адилхан хутгалалцаад, адил газар луу явснаас гуя руугаа нэг чичvvлээд гэртээ vлдэхийг илvvд vзнэ. Гэхдээ хvнд дээрэлхvvлэхгvй гээд шазуур зууж vзэлцээд ачигдчихсан залуус бол өөр л дөө. Тэд атаман болбол их хvнлэг атаман болдог юм гэнэ лээ.
Атаманыг, траншейний хvvхэдтэй харьцуулж vзье. 1. Траншейний хvvхдийг тухайн vед дийлэхээр байвал дийлж болно. Дараа нь барагтай бол тааралдахгvй. Гэтэл атаман байнга байж байх тул ямар ч тохиолдолд дийлж болохгvй. Дараа нь хутгалуулна шvv дээ.
2. Траншейний хvvхдэд зодуулаад цагдаад бариад өгч болно. Атаманыг бол хэцvv. Нэг жил зургаан сарын дараа гарч ирээд “Аа чи намайг барьж өглvv” гээд хутгална. Ер нь атаман төрөх гол нөхцөл нь хvмvvс нэг байр, нэг суманд насаараа амьдардагт оршдог байж. Хувьсгалын жилvvдэд чөтгөрийн тоо эрс цөөрсөн гэдгийн адил ардчиллын жилvvдэд атаманы тоо ховордсон нь хvмvvс маш олноор, байн байн нvvн шилжих болсонтой холбоотой юм. Одоо бол юун байрны атаман байтугай, хөршөө ч танихгvй болж.
3. Найз охинтойгоо орцонд нь уулзаад зогсож байхад траншейнийхан орж ирээд зодоод унахгvй. Харин атаманууд бол “Манай байрны охиныг хэн эргvvлээд байна” гээд л ороод ирнэ. Байр болгон өөрийн атамантай болохоор өөр өөр байрны охин эргvvлэх нь нэлээд эрсдэлтэй ажил байв. Ингэхэд “Цус ойртолтонд атамануудын гvйцэтгэсэн vvрэг” гэсэн сэдвээр нухвал мастерийн ажил босоод ирж мэдэх юм шvv. Атамануудаас болоод Толгойтынхон Толгойтдоо, Сансарынхан Сансартаа л байж байдаг, Нацагдоржийнхоор бол “хөмөрсөн тогоон доторх шиг” болох шахаж байжээ. “Хуучин хvv”-гийн хөмөрсөн тогооноос ялгаатай нь гэвэл тэртээ уулыг давбал газаргvй гэж бодсондоо биш даваад явбал зодуулчих гээд л тогоон дотроо суугаад байдаг байсан байгаа юм.
Ингээд бодохоор манай vеийн дундаж хvvхдvvд “цаг сайхан байхад” гэж ярих нь нэг л vнэмшилгvй. Нэгэнт амьдрал нь тогтчихсон, тухайн нийгмийн ач тусаас хvртээд эхэлчихсэн байсан давхаргынхан л тийн өгvvлдэг байх даа. Эрхэм таны “цаг сайхан байхад”, бид харин ихээхэн тэнэг, зэрлэг, тvгшvvртэй явж шvv. М.Саруул-Эрдэнэ
|