Япон Монгол Спорт

Тэмдэглэлийн талаар:

юм юм



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

ОЛИМПИЙН ОРГИЛД ХҮРСЭН ХАРГУЙ

“Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” уужуу холч хараатай, ухаан нь уудам, үг нь  үнэн өвөг дээдэс, өтгөс буурлууд минь зүгээр ч нэг хэлчихээгүй нь лав. Үнэхээр энэ хулгана жил Монголчууд биднийг баярлуулж, магнайг тэнийлгэсэн үйл явдал бишгүйдээ боллоо. Ялангуяа спортын салбарынхан, тамирчид маань Олимпийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа гурвантаа мандуулж, Төрийнхөө дууллыг ертөнц даяар цуурайтууллаа. Олон арван жил хүлээлгэсэн Олимпийн аварга цол бидэнд ирсэн. Олимпийн аваргуудаараа, баатруудаара Монгол даяараа бахархаж, хайрлаж, хүндэлж байна. Тэгэхээс ч өөр яах билээ.

Энэ жил Монголын ол...


Бичсэн: 01:50, 2008-09-20 tavantsagarigusa
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Теннисний “даншиг”-аас тэрлэсэн тэмдэглэл

Теннисний “даншиг”-аас тэрлэсэн тэмдэглэл

 

Мэргэжлийн теннисчдийн “Их дуулга” хэмээх хамгийн нэр хүндтэй дөрвөн цуврал тэмцээний нэг болох “US OPEN-2008” өнгөрөгч даваа гаригт өндөрлөснийг спорт сонирхогчид мэдэж байгаа. Тэмцээний талаар “Таван цагариг” сонин дэлгэрэнгүй мэдээлсэн болохоор дахин нуршихыг бодсонгүй ээ. Харин энэ тэмцээний эргэн тойронд болон үзэж харснаасаа бага боловч та бүхэнтэй хуваалцая.

 

Ингэхэд “Их дуулга” гэж юу вэ?

 

Мэргэжлийн теннисний “Их дуулга” цуврал тэмцээний тухай сонсоогүй спорт сонирхогч бараг байхгүй биз ээ. Энэ цуврал дөрвөн тэмцээнд “Уимблдон”, ...


Бичсэн: 07:48, 2008-09-16 tavantsagarigusa
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

АХИАД НЭГ АБРАМОВИЧ ТӨРӨВ ҮҮ?

Зуны хэдэн сар алжаалаа тайлж, “нуруугаа” амраасан “Хөгшин” Европын хөлбөмбөгийн ногоон талбай эргэн хөлд дарагдаж, хүмүүсийн анхаарлыг татаж эхлэв. Хөлбөмбөгийн “хүн зах”-ын энэ зуны хамгийн том наймаа ч сүүлийн хэдхэн өдөр боллоо. Ер нь урьд өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал энэ зун томоохон наймаа төдийлөн явагдаагүй билээ. Мэдээж хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг хамгийн их татаж байсан нь дэлхийн шилдэг хөлбөмбөгчний нэг Криштиану Роналду Английн  “Манчестер Юнайтед”-аас Испанийн “Реал” (Мадрид)-д очих эсэх байлаа.  “Эзэн хааны” баг португал залууд 90 сая фунт стерлинг амлаж, Роналду...


Бичсэн: 01:29, 2008-09-04 tavantsagarigusa
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Олимпийн алтан медалиас илүү үнэ цэнэтэй юм юу вэ?

Хүн төрөлхтний хамгийн аугаа их баяр цэнгэл, энх тайван, эв, нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн бэлгэдэл Олимпийн наадамд түрүүлж, алтан медаль зүүхээс илүү үнэ цэнэтэй юм тамирчин хүнд өөр юу байх билээ гэж олон хүн боддог байх. Тэгвэл олимпийн алтан медалиас ч чухал зүйл тамирчин хүнд олон байдгийг доор өгүүлэх цөөн жишээ нотлох буй заа.

 

 

Арьсны өнгөөр ялгаварлах юм бол аварга байгаад ч яах вэ

 

Манай гаригийн хамгийн нэр хүндтэй тамирчдын нэг бол яах аргагүй мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан Мохаммед Али. Мэргэжлийн боксын рингэнд гарахаасаа өмнө Али 1960 оны Ромын олим...


Бичсэн: 01:25, 2008-09-04 tavantsagarigusa
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Олимпийн аваргадаа итгэж болноо

 

Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн зуны Олимпийн XXIX наадамд манай Монголын тамирчид одтой сайхан наадаж, ихэр алт, ижил мөнгөн медалийг эх орон, ард түмэндээ авчирсан билээ. Аливаа сайн зүйлд атаархагсад, хорсогчид дандаа байдаг болохоор Азербайжаны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, тэр ч байтугай Залуучууд, Спортын яамны сайд нь хүртэл  “Монголын анхны Олимпийн аварга Н.Түвшинбаярыг “допинг” хэрэглэсэн нь шалгалтаар нотлогдсон. Тэгэхээр түүнд ялагдсан манай тамирчин мөнгөн медаль авах болно” гэх мэтээр элдвээр гүжирдсэн. й

Хэдийгээр энэ үгийг манайхан үл тоож, огтхон ч эргэлзэхгүйгээ...


Бичсэн: 07:16, 2008-08-28 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

МОНГОЛ ХОЁР БОКСЧИН ОЛИМПИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ

МОНГОЛ ХОЁР БОКСЧИН ОЛИМПИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ

 

Зуны олимпийн XXIX наадмын боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр болж байна. Манай хоёр боксчин хагас шигшээд шалгаран үлдсэнийг Та бүхэн сайн мэдэж буй.

48 кг-ийн жинд ОУХМ , Ази тивийн аварга Пүрэвдоржийн СЭРДАМБА мөнгөн медалийн төлөө Кубын боксчин, Пан Америкийн аварга Ямпьер Эрнандестай “тулалдахаар” эхлээд рингэнд гарлаа. Кубын бокчсноос манайхан дутах юмгүй , ялах бүрэн боломжтой гэдгийг З.Энхзориг маань харуулсан. Тиймээс ч Сэрдамба маань сайхан зоригтой тулалдлаа. Эхний раундад манай хүн нэг оноо салгаж, 1:0-ээр хошуучилсан. ...


Бичсэн: 21:51, 2008-08-22 tavantsagarigusa
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

О.ГҮНДЭГМАА МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Бээжин-2008” Зуны олимпийн XXIX  наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгал дөнгөж сая өндөрлөв. Монгол Улсын гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа урьдчилсан буудлагад Олимпийн рекордыг давтан, нэгээр финалд шалгаран, Монголчууд бид ч Олимпийн анхны аваргаа “өлгийдөн” авахаар догдлон хүлээж байлаа. Финалын буудлагад БНХАУ-ын тамирчин, 2006 оны дэлхийн аварга Чэн Янь тун сайн буудаж, манай тамирчны өмнө орон, Биднээс алтан медалийг маань “булаан” авлаа. Ийнхүү Гүндэгмаа дөрөв дэх Олимпоосоо мөнгөн медалийг Эх орондоо авчирч, Олимпоос медаль хүрсэн 16 дахь монгол хүн, хоёр дахь ...


Бичсэн: 01:13, 2008-08-14 tavantsagarigusa
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ОЛИМПИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ-VIII.09

 

ОЛИМПИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ-VIII.09

 

 Өнөөдөр буюу наймдугаар сарын есөнд  “Бээжин-2008” олимпийн наадмын анхны медальтнууд тодорч эхэллээ.

 

БУУДЛАГА: Эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн дасгалд манай Зоригтын БАТХУЯГ оролцов. Урьдчилсан буудлагад тэрбээр 394 (98+99+100=97) оноо авч 47 тамирчнаас 22 дугаар байр эзэллээ. Хэрэв Батхуяг дөрөв дэх оролдлогоо 100 оносон бол  нийлбэрээр 397 авч (шигшээ буудлагад наймдугаар байраар шалгарсан Францын тамирчин 396 оноо авсан) финалын наймд шалгарах боломж байлаа.

Энэ төрөлд Чехийн Катарена Эммонс олимпийн рекордыг шинэчлэн аварга боллоо. Урьдч...


Бичсэн: 23:41, 2008-08-09 tavantsagarigusa
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-5

 

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-5

 

Зуны Олимпийн XXIX наадмыг сурвалжилж буй “ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН, Ж. БАТМӨНХ  нар “Бээжин-2008” Олимпийн тосгоноос мэдээлж байна.

 

Бээжин супер, Лондон ?

 

“Бээжин-2008” олимпийн наадмын нээлт тасархай сайхан болсныг хамт үзсэн ҮОХ-дын мэргэжил нэгтнүүд шагшин магтаж байлаа. Стивен Спилбергийн оронд ажилласан Хятад үндэсний боловсон хүчин, киноны алдарт найруулагч Жан Юй Моу, түүний туслах Жан Жи Жан, Чен Вей Яа  нарын бүтээлийг дэлхий даяараа өндөр үнэллээ.Ийнхүү олимпийн нээлтийн ажиллагаа яруу болсон нь K.Мойнихан ...


Бичсэн: 23:40, 2008-08-09 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

АМЕРИКУУД МОНГОЛООС ХОЁР ДАХЬ ОЛИМПИЙН АВАРГЫГ “ТӨРҮҮЛЛЭЭ”

АМЕРИКУУД МОНГОЛООС ХОЁР ДАХЬ ОЛИМПИЙН АВАРГЫГ “ТӨРҮҮЛЛЭЭ”

 

Хэдхэн хоногийн өмнө Америкийн спортын нэр хүндтэй “SPORTS ILLUSTRATED” сэтгүүлийн редакц “Бээжин-2008” Олимпийн наадмын спортын 38 төрлийн, 302 цогц медалийн эзэд хэн хэн болох талаар өөрсдийн таамгыг дэвшүүлсэн билээ. Үүний дотор Монголын тамирчин , боксын 54 кг-ийн жинд тоглох Э.Бадар-Ууган алтан медаль, жүдогийн 60 кг-ийн жинд зодоглох Х.Цагаанбаатарыг хүрэл медаль авна гэснийг манай спорт сонирхогчид “амны бэлгээс ашдын бэлгэ” хэмээн хүлээн авсан. Тэгвэл өнөөдөр буюу Зуны олимпийн XXIX  наадмын нээлт болох өдрийн (08.08.2008) ...


Бичсэн: 06:12, 2008-08-09 tavantsagarigusa
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

БОКСЧИД МААНЬ ХААНАХЫН ХЭНТЭЙ ТААРАВ?

“Бээжин-2008” Зуны Олимпийн ХXIX наадмын боксын тэмцээний сугалаа өнөөдөр өглөө боллоо. Энэ удаагийн олимпод манай дөрвөн “ширэн бээлийтэн” оролцож байгаа бөгөөд урьд өмнөх Олимпийн наадмаас манай боксчдоос гавьяат тамирчин Нэргүйн Энхбат 1988 оны Сөүлийн олимпоос, гавьяат тамирчин Намжилын Баярсайхан 1992 оны Барселоны олимпоос тус тус хүрэл медаль авч байсан билээ.

48 кг-ийн жинд ОУХМ, Азийн аварга Пүрэвдоржийн СЭРДАМБА эхний тулаанаа наймдугаар сарын 13-ны оройн 19.15 цагаас Угандын боксчин Рональд Серготай хийнэ. Түүнийг ялбал дараа нь Испанийн Хосе Линарес-АНУ-ын Луис Янес нарын хэн хож...


Бичсэн: 23:53, 2008-08-08 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

МАНАЙ ЖҮДОЧДИЙН УЧРАА ТОДОРХОЙ БОЛЛОО

МАНАЙ ЖҮДОЧДИЙН УЧРАА ТОДОРХОЙ БОЛЛОО

 

“Бээжин-2008” Зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 9-15-нд Бээжингийн Шинжлэх ухаан , Технологийн Их сургуулийн спортын ордонд болох бөгөөд Монголын багаас хамгийн олон тамирчин оролцох спортын төрөл юм. Тиймээс ч манайхан жүдогийн тэмцээнд анхаарлаа ихээхэн хандуулж, найдлага ч их тавьж байгаа. “Цагаан өмсгөлтнүүд” маань өмнө нь Олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль авчирч байсан түүхтэй.

Өнөөдөр жүдо бөхийн барилдааны техникийн зөвлөгөөн болж, сугалаа хийгдлээ. Жүдо бөхийн тэмцээний урьдчилсан барилдаан өдрийн 12 цагаас...


Бичсэн: 10:46, 2008-08-08 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

“БЭЭЖИН-2008”-ийн ЭРГЭН ТОЙРОНД

 

 

“БЭЭЖИН-2008”-ийн ЭРГЭН ТОЙРОНД

 

Зуны олимпийн ХХIХ наадмын нээлтийн ёслолын ажиллагаа эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Хүн төрөлхтний аугаа их баяр наадмыг үзэхээр сэтгэл доглон, тэсч ядан хүлээж буй спортын хорхойтнууддаа “хоолны өмнө шийр зугаа” болгон бичл хэдэн мэдээг хүргэе.

 

Сүлд дууг ямар хэл дээр дуулах вэ?

 

“Бээжин-2008” Олимпийн албан ёсны сүлд дуу  нээлтийн ёслолын ажиллагааны үеэр анх удаа олны сонорыг мялаах ажээ. Уг дууг Их Британийн поп од Сара Брайтман дуулах бөгөөд түүнтэй Хятадын дуучин Лю хуань хорших гэнэ. Харин зохион байгуулагчид одоог хүртэл Олимпийн сүлд ду...


Бичсэн: 05:50, 2008-08-08 tavantsagarigusa
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ОЛИМПИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ-VIII.07

Зуны олимпийн XXIX  наадмын хөлбөмбөгийн тэмцээн Олимпийн нээлтийн ёслолын ажиллагаанаас хоёр хоногийн өмнө буюу өчигдөр “гэзэгт” хөлбөмбөгчдийн тоглолтоор эхэлснийг бид мэдээлсэн. Өнөөдөр (08.07) эрэгтэйчүүдийн хэсгийн эхний тоглолтууд явагдлаа. “Бээжин-2008” Олимпийн хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнд урьдчилсан тэмцээнээс шалгарсан шилдэг 16 баг өрсөлдөж байгаа.

“А” хэсэгт Аргентин, Автрали, Серб, Кот д’ Ивуар

“В” хэсэгт Холланд, АНУ, Япон, Нигери

“С” хэсэгт Бразил, БНХАУ, Бельги, Шинэ Зеланд

“Д” хэсэгт Итали, Камерун, Хондурас, БНСУ –ын багууд оноолт таарсан. Хэсгээсээ нэг, хоёроор ...


Бичсэн: 02:48, 2008-08-08 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-4

 

 

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-4

 

Зуны Олимпийн XXIX наадмыг сурвалжилж буй “ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН, Ж. БАТМӨНХ  нар “Бээжин-2008” Олимпийн тосгоноос мэдээлж байна.

 

“Их цэрэг” Юань гүрний нийслэлд хөл тавив

 

Монголын Олимпийн багийн хамгийн олон хүнтэй төлөөлөгчдийн хэсэг өчигдөр эртний Юань гүрний нийслэлд хөл тавьж, Олимпийн тосгоныг “дайлаар мордов”. Энэ хэсэгт анх удаа олимпод оролцож буй усан спортын хоёр залуу тамирчнаас авахуулаад 1980 оны Москвагийн олимпийн багш, шавь жүдогийн гавьяат Ч.Насантогтох, Ц.Дамдин нар хүртэл багтсан юм.

 

 

...

Бичсэн: 01:41, 2008-08-07 tavantsagarigusa
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-3

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-3

 

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН,

Ж. БАТМӨНХ нар “Бээжин-2008” Олимпийн тосгоноос мэдээлж байна.

 

Алтан соёмбот туг Бээжингийн тэнгэрт мандлаа

 

2008 оны наймдугаар сарын дөрөвний өдрийн 15.00 цагт Монголын баг Замби улсын төлөөлөгчдийн хамт “Бээжин-2008” Олимпийн тосгонд алтан соёмбот төрийнхөө далбааг албан ёсоор мандууллаа. Эхний ээлжинд олимпийн тосгонд хүрэлцэн ирээд байгаа хөнгөн атлетик, хүндийг өргөлт, буудлага, жүдо, боксын багийн 16 тамирчин, мөн дасгалжуулагч албаны хүмүүс туг өргөх ёслолдоо жигдрэн жагсаж, МОНГОЛ УЛС...


Бичсэн: 01:40, 2008-08-07 tavantsagarigusa
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-2

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН,

Ж. БАТМӨНХ нар “Бээжин-2008” Олимпийн тосгоноос мэдээлж байна.

 

 

БҮЛ НЭМЭВ

 

Монголын Олимпийн баг бүл нэмсээр байна. Өнөөдөр хүндийг өргөлтийн ганц дайчин Н.Баярмаа бүсгүй багш Б.Гансүхийн хамт, буудлагын Ц.Мөнхзул дасгалжуулагч Б.Алтанцэцэгийн цуг Олимпийн тосгонд ирсэн бол жүдо бөхийн багийн “толгойн сэргийлэх” М.Бөхбат мөн үүрийн таван жингээр өмнөд хөршид нэвтэрч амжжээ. Ийнхүү 1972 оны Мюнхений олимпийн жүдогийн  эрэгтэйчшшдийн шигшээ баг, 1992 оны Барселоны олимпийн эмэгтэй жүдочдын “торгон жолоог” атгаж байсан гавьяат дасга...


Бичсэн: 01:39, 2008-08-07 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ОЛИМПИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ-VIII.06

ЗУНЫ ОЛИМПИЙН XXIX НААДАМ ЭХЭЛЛЭЭ

 

БНХАУ-ын Бээжин хотноо болох Зуны Олимпийн XXIX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа наймдугаар сарын наймны найман цагаас (орон нутгийн цаг) эхлэх бөгөөд харин “Бээжин-2008” Олимпийн наадмын уралдаан тэмцээн өнөөдөр (VIII.06) эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Ер нь аль ч олимпийн хөлбөмбөгийн тэмцээн Олимпийн нээлтээс өмнө эхэлдэг уламжлалтай юм. Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнд урьдчилсан тэмцээнээс шалгарсан 11 баг, мөн зохион байгуулагч орон БНХАУ гээд нийт 12 орны шигшээ баг гурван хэсэгт хуваагдан тоглох бөгөөд хэсэгт...


Бичсэн: 01:36, 2008-08-07 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

Энэ сарын 8-24 –ний өдөр болох Зуны Олимпийн XXIX  наадам эхлэхэд тун бага хугацаа үлдлээ. “Бээжин-2008” олимпийн наадмыг албан ёсоор сурвалжлах  “ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН, Ж.БАТМӨНХ  нарын  Олимпийн тосгоноос бэлтгэсэн мэдээллийн анхныхыг та бүхэнд толилуулж байна.

 

Анхны хоёр

 

Хулгана жилийн хуран сарын 30-ны өдөр Монголын багийн анхны хоёр төлөөлөгч (МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ж.Отгонцагаан, Монголын багийн эмч Ч.Насанбат) өмнөд хөршийн нийслэлийг зорьж, Монголын “Их цэрэг” Бээжинг зорихоос өмнө “сапёр...


Бичсэн: 00:47, 2008-08-02 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Э.Бадар-Ууган олимпийн аварга болж, Х.Цагаанбаатар хүрэл медаль зүүнэ

 

Америкийн спортын нэр хүнд бүхий “Спортс иллюстрэйтед” сэтгүүлийн редакц ийнхүү таамаглаж байна. Тус сэтгүүлийн өнөөдрийн (2008 оны долдугаар сарын 28) дугаарт “Бээжин -2008” Олимпийн наадамд хаанахын хэн гэдэг тамирчин алт, мөнгө, хүрэл медаль авахыг спортын төрөл, зай тус бүрд нэгбүрчлэн гаргасан таамаглал нийтэлжээ. Нийтдээ спортын 38 төрлийн, 302 цогц медалийг зүүх тамирчдын тоонд Монголын хоёр ч тамирчны нэр багтсан байна.

            Тухайлбал боксын 54 кг-ийн жинд Монголын Энхбатын Бадар-Ууган  Олимпийн аварга болж, ОХУ-ын тамирчин , дэлхийн аварга Сергей Водопьянов (С.Водопьян...


Бичсэн: 04:48, 2008-07-29 tavantsagarigusa
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free real music ringtonesblackberry-ringtoneairwaves angel ringtonefaringtons musicmotorola ringtones v220free real music ringtoneshigh school musical ringtones2003 aol harrington hotmail yahoocarrington jr linkskarrington