Тэмдэглэлийн талаар:
юм юм
Миний холбоосууд
*
*
*
*
|
Хөөрхий муу Японууд маань ялагдлаа. Зүгээр тоглоод ялагдсан бол ч бас яахав. Балиашгуудаа стрэсдүүлж алахын үлгэр жишээг яруу тодоор үзүүллээ. 1-0 ялж явж байгаад сүүлийн 8 минутад 3 гоол алдаад хожигддог байнашд. Бүгд ядраад үхэх гээд гүйж ч чадахаа болиж байна. Ган ц наката л гүйгээд л байх юм. Наката аргагүй өөр юмаа. Японуудын оруулсан бөмбөг ч бас л дүрэм зөрчсөн юм байлаа. хэдхэн минут тэвчсэн бол үндэсний баатар болох байсан даа уг нь. Хамгийн том алдааг буюу хэний буруугаас ялагдаваа гэвэл дасгалжуулагч ЗИКО. сэлгээ хийлгүй их удах юм. Зоригтой шийдвэр гаргах чадваргүй хүн болтой. Энэ ялагдлаас болоод Япончууд ялангуяа Зико дэлхий даяар онигоонд орсон гэхэд болох юм. Гадаадын хэвлэлүүдээр Зиког шүүмжлээд л япончууд ер нь хөл бөмбөг сурахгүй хүмүүс гэж хүртэл бичигдлээ. Оросын интернетээр Зиког халах хэрэгтэй гэж бичсэн байна лээ. Ядарж үхэх гэж байгаа хүнээ солиод шинэ хүн хамгаалагч оруулахын оронд хараад л зогсоод байх юм. Зико солио хийгээчээ гээд л дотроо хашгараад л үзэж байлаа. тэгэж тэгж солиод гаргасан хүн нь хагас хамгаалагч ОНО. 1-0 тоогоо хамгаалах гээд байгаа юмуу дахиж гоол хийх гээд байгаа юмуу огт ойлгомжгүй солио болсон. Хорват Бразилийг ч хожно гэж худлаа байхаа. Япончууд ч сонин хүмүүс юм. Шүүмжилэхийн оронд бүгд гамбардсан зүтгэсэн. дараагийхад хожоорой гээд л. Кореагууд хажуугаар улам стресдүүлнэ гэж. Японы эсрэг гэж. Өчигдөр Солонгосуудыг будаа болоосой гээд жаал харсан сайн тоглоод байхаар нь уур хүрээд унтаад өгсөн гэж байгаа. Со гууд Японуудаас сэтгэл санааны хүч энэ тэр гээд огт тасархай юмаа.
|
Бичсэн:
20:50, 2006-06-14 |
Сэтгэгдэл бичихt
|
|
|