Асашёрю- мэдээж хэрэг эзэн богд чингэс хаан. Өөр хүн гэх юм бол аль ч салбарт топ болсон хүмүүсийг хүндэлж явдаг. Эдийг засаг гэх юм бол билл гэйтс, гольфоос Вудс, бейсбол Оо, сумогоос бол Тайхо.
Асасэкирю- Зөндөө бий. Монголд байхдаа домогт Карелинг шүтдэг байлаа. Самбо жүдогийн тэмцээнд Карелингийн мэхийг дууриаж хийгээд л. Сумогоос гэвэл ёкозүна Чиёнофүжи.
Ама- саяхан нас барсан фүтагояма ояката. Үнэхээр сайхан барилддаг бөх байсан. Жижиг биетэй ч дайчин.
Аминишики- Шварцэннэггэр. Бага байхдаа Командо гээд киног нь үзсэнээсээ хойш шүтдэг болсон.
Кайо- Бага ангиасаа каратэгаар хичээллэдэг байлаа. Тийм болохоор кёкүшин каратэгийн Мацүй багшийг шүтдэг.
Какизоэ- Майк Тайсон. Том том баагийнуудыг цохиж унагаад л. Ёстой л хурд сэтгэл санааны хүчээр дэлхийн аварга болсон хүн.
Кисэносато- Таканохана. Сумоч болоод нэг удаа ярьж үзсэн.
Кёкүшюзан- Чингэс хаан. Энэ жил Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой. Сайн барилдана даа.
Кёкүтэнхо- аавыгаа хүндэлж биширж явдаг. Аав маань цагдаа байсан. Дүрэмт хувцасаа өмсөхөөр үнэхээр сайхан залуу. Би ч багаасаа цагдаа болохсон гэж мөрөөддөг байлаа.
Коккай- Сонгомлын Карелин. Техник хүч чадал гээд энэ дэлхийн хамгийн хүчтэй хүн.
Котоошю- Хүчтэй хүнд дуртай. Жишээ нь таканохана. Гэхдээ би хүн шүтэх биш өөрийгөө шүтүүлэх зорилготой.
Котошёгэки- Котомицүкиг шүтдэг. Сонирхогчдын сумод домог болсон хүн.
Такамисакари- Азүмазэки ояката акэбоно 2 ыг шүтдэг. Ачыг нь яаж хариулах вэ гэж бодож явдаг.
Такэказэ- чиётайкайг. Хийх мэхнээс эхлээд бэлтгэл, хоолны дэглэмээ хүртэл озэкигээс асуудаг.
Чиётайкай- Эртний самурай баатруудыг шүтдэг.
Токитэнкү- Жүдо барилдаж байсан болохоор тэр үү Японы жүдоч Когаг шүтдэг. Бараг үргэлж цэвэр ялдаг. 1992 онд хүнд гэмтэл авсан мөртлөө олимпийн аварга болж байсан. Бас жүдоч Номүраг шүтдэг.
Тамакасүга- Тархины мэс засалч фүкүшима. Ёстой бурхны гартай эмч. Зурагтаар хараал шууд шүтсэн.
Хакүхо- аавыгаа шүтдэг. Үнэхээр хүчтэй хүн.
Барүто- багадаа шварцэннэггэр. Жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Дунд ангиасаа сагс тоглоод НБА үзнэ. Новицкиг шүтдэг.
|